Найр хавтгайрч, наадам олшрох цагаар

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Найр хавтгайрч, наадам олшрох цагаар

Найр хавтгайрч, наадам олшрох цагаар
Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд түүний багийнхны энэ зуны “имиж” ч гэж дээ. Нэг л их нутаг нуга, хурдан буян, үзүүр түрүү телевизээр ярьцгааж, наадамласан хүмүүс. Хөдөө орон нутагт ажилласан нэрийдлээр гүйцэтгэх засаглалынхныг наадамлах зуурт олон асуудал тулгамдсан хэвээр байгааг наадмын талбайн чанга яригчаар ганц хоёр сануулчаасай гэж бодогдмоор.

Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг хөвсгөлчүүд өргөнөөр тэмдэглэсэн энэ өдрүүдэд Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэн тус нутагт ажиллаж байна.

Хүнс,хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайг Чингүүнжавын ойг тэмдэглэх зуурт нийт тариалалтын багагүй хувийг наранд хатааж, үерт автуулж болзошгүй нөхцөл тариалангийн бүс нутагт үүссэнийг сонордуулах юун. Манай тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт үер бууж, ургацаа авч чадах уу, үгүй юү дээ тулаад байхад салбарын сайд “даншигийн” бүс нутагт заларчээ. Үүнийх нь төлөө түүнд “жавтий” хүртээх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө цуг яваа болохоор хариуцлагын тухай асуудал ярих эрх ч байхгүй нь ойлгомжтой. Гэтэл цаг уурчид олон жилийн дунджаас 5-7 хэмээр дулаан байхыг анхааруулж, өвөлдөө хүйтний эрч ч нэмэгдэх талаар сануулсаар байна. Өнгөрсөн баасан гаригт л гэхэд 50 хэм хүрснийг энд дурсахад илүүдэхгүй. Тиймээс л нөхцөл байдал биднийг найр наадмаас ангид байж, хадлан тэжээлээ сайтар базаахыг шаардаж байна.

Хойд хөршийнхөн үүнийг соргогоор ажиглан малаа нядалж, “консервлож” эхлээд байна. Урд хөршийнхөн ургацаа алдахгүй гэхдээ усалгааны системийг сайжруулахын тулд төсвийн хөрөнгөнөөс харамгүй зарцуулах шийдвэрийг гаргаад амжив. Харин манай Ерөнхий сайд монгол хүний уужим сэтгэлээр “Хотгойд түмний хүлэг нь хурдан, бөхчүүд нь хүчтэй, харваа нь мэргэн байх болтугай. Хотлоороо сайхан наадаарай” хэмээж  наадамланхан явна. Албан ёсны тайлбар нь “Хөвсгөлд ажиллаж байгаа л даа" гэсэн үгс. Энэ наадмыг хийхийн тулд Засгийн газраас ой тэмдэглэх Үндэсний хороо, орон нутгийн санаачлагыг дэмжин хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд индэр дээрээс хэлж буй харагдсан.

Түүний бие чилээрхвэл тусламж үзүүлэхээр Эрүүл мэндийн сайд нар цугтаа яваа аж. Ерөнхий сайдын эрүүл энхийн манаанд яваа С.Ламбаагийн эзгүйд нийслэлийн нэгдүгээр амаржих газар “гал алдаж” нярайн халдварын шинж тэмдэг илэрчээ.

Хаваржингаа сандаргаж байж хоёр сарын турш засвар хийсэн энэ амаржихыг хэдхэн хоногийн өмнө “Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан засвар хийж хүлээлгэн өглөө” гэж ирээд л сүрхий нь аргагүй сүржигнэж хүлээн авсан нь Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар. Тэдний ам, ажил зөрдгийг “Нярайн халдварын шинж илэрлээ” гэх дөрөвхөн үг үгүйсгэж орхилоо. Хэзээ мөдгүй амаржих болсон зуу зуун эхчүүд айдаст автлаа. Салбарын сайдыг мэдэгдэл хийх вий гэж нуруугаа чилтэл телевиз ширтэн сууна, тэд.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх ч тэдэнтэй цуг яваа харагдана. Товчхондоо төрийн түшээд тэнд чуулж байгаа. Айргаа тааваараа уусан шигээ адуу, бөхөө харан суугаа.

Харин эзгүй хойгуур нь “Ёстой л юм юм болж байна, цаад “хотод” чинь. Юу ч гэх билээ. Мөн л нутаг нугаараа нийлцгээн бүс бүсийн даншигт очин найрлаж суугаа мэдээлэл чих дэлсэв.

Арван сая орчим малаа хорогдуулсан гашуун сургамж тэдэнд үнэндээ юу ч бодогдуулсангүй бололтой. УИХ-ын эрхэм гишүүд ч мөн ялгаагүй тойрогтоо ажиллах нэрийдлээр бүсийн наадамд бужигнаж яваа.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 260.8 мянган га-д үр тариа, 13.1 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо, 23.9 мянган га-д тосны ургамал, 7.6 мянган га-д тэжээлийн ургамал, 517.4 га-д жимс, жимсгэнэ тариалсан мэдээлэлтэй байдаг. Нийт тариалсан талбайн 72.4 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарч арвай, овъёос, хөх тариа болон тосны ургамлын тариалалт өмнөх жилээс нэмэгдсэн гэж холбогдох албаныхан мэдээлж байсан. Тэгвэл хэдхэн хоног үргэлжилж буй халалтаар төмс, хүний ногоо, тариа хатаж эхэлжээ. Хэрэвзээ цаашид халуун үргэлжилбэл болц муудах нь гэдгийг ч холбогдох хэмрэгжилтнүүд анхааруулж байна. Харин цаашид улам хална гэдгийг цаг уурчид анхааруулж буй. Гэтэл гүйцэтгэх засаглалынхан найр, наадам хэссээр л ер нь наашаагаа эргэх янз байна уу үгүй юу, бүү мэд. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болох вий дээ. Зуны сар зургаа биш, намрын сар найм биш гэдгийг санагалзан найр, наадмаа зогсоовол яасан юм бэ. Өнгөрсөн жилээс илүү хүйтэн өвөл болно гэсэн “тэнгэрийн зурхайчдын” мэдээлэл бий. Цаашид халах нь ч бас л тодорхой. Энэ янзаараа бол салбарын сайд нарыг наадмаас наадам руу шороо татуулан давхих зуурт хадлан тэжээл, тариа, хэцүүдэж зутруухан байдалтай өвөлтэй золгох нь ээ.Наадам засаглаж явахын оронд назгайрсан ажлаа цэгцэлж эхлэх цаг болоогүй юу, сайд дарга нар аа.

Яамдын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд сайд нарыгаа хаана яваа талаар дараах хариултыг өгч байна

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:"Table Normal";
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-qformat:yes;
mso-style-parent:"";
mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt;
mso-para-margin-top:0in;
mso-para-margin-right:0in;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0in;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:"Calibri","sans-serif";
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-fareast-font-family:"Times New Roman";
mso-fareast-theme-font:minor-fareast;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;}
table.MsoTableGrid
{mso-style-name:"Table Grid";
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-priority:59;
mso-style-unhide:no;
border:solid black 1.0pt;
mso-border-themecolor:text1;
mso-border-alt:solid black .5pt;
mso-border-themecolor:text1;
mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt;
mso-border-insideh:.5pt solid black;
mso-border-insideh-themecolor:text1;
mso-border-insidev:.5pt solid black;
mso-border-insidev-themecolor:text1;
mso-para-margin:0in;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:11.0pt;
font-family:"Calibri","sans-serif";
mso-ascii-font-family:Calibri;
mso-ascii-theme-font:minor-latin;
mso-hansi-font-family:Calibri;
mso-hansi-theme-font:minor-latin;}

Ерөнхий сайд С.Батболд  –

Хөвсгөлд

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг

тодорхойгүй

Шадар сайд М.Энхболд-

              мэдэхгүй

Гадаад харилцааны
сайд Г.Занданшатар

мэдэхгүй

Сангийн яам С.Баярцогт мэдэхгүй

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Хөдөө /Увс аймагт/

Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд Л.Ганс
үх

Хөвсгөлд

Батлан хамгаалахын сайд Л.Болд

 
Хотод

Зам тээвэр,
барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга

Мэдэхгүй

Боловсрол соёл
шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр

өрөөндөө

Нийгмийн хамгаалал
х
өдөлмөрийн сайд Т.Ганди

хөдөө

ХХААХҮ-ийн сайд
Т.Бадамжунай

мэдэхгүй. /Хөвсгөл аймагт/

Эрдэс баялаг, эрчим хүчний
сайд
Д.Зоригт

хариу өгөх хүн алга

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа

Хөвсгөлд ажиллаж байгаа

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж