
Монголд beatbox анх хөгжихөд чамгүй хувь нэмрээ оруулсан beatbox-чин Ray багагүй хугацаанд Японд ёуралцаж ирээд эргэн уран бүтээлдээ шаргуу оржээ. Наймдугаар сарын сүүлээр beatbox-чдын парад зохион байгуулахаар төлөвлөсөн тэрбээр удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийж сонирхуулах гэнэ шүү. Тус тоглолтынх нь ажлыг “UP” music продакшн зохион байгуулахаар болжээ. Харин парад, тоглолтын арга хэмжээнд Японы шилдэг beatbox-чдыг урьсан юм байна. Мөн beatbox-чин Ray тун удахгүй Дархан, Эрдэнэт хотуудад цомхон тоглолт зохион байгуулж, авьяаслаг залуучуудын дунд beatbox-оор шалгаруулалт явуулах ажээ. Түүний удирддаг Монголын Beatbox холбоо нь 500 гаруй гишүүнтэй юм байна.
Г.Даша