Отгонбаярын хилэн хар азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Отгонбаярын хилэн хар азарга түрүүллээ

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч эрэлхэг жанжин Б.Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын хурд-2010” хангайн бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймагт өнөөдөр болж  буй. Газар газрын 168 хурдан азарга тоосоо өргөснөөс Хан-Уул дүүргийн харъяат Отгонбаярын хилэн хар түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Гантөмөрийн Сарнай зээрд аман хүзүүдэж, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Жамбалсүрэнгийн хүрэн  айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул Элбэгзаяагийн Ембүү хээр айргийн дөрөвт, Төв аймгийн Архуст сумын уугуул Махвалын хээр айргийн тавд тус тус хурдаллаа. Хэдхэн мөчийн дараа их нас барианд орно.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж