Э.Эрдэнэчулуун энэ жилийн анхны айргаа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэчулуун энэ жилийн анхны айргаа хүртлээ

Галшар удмын адууг бий болгосон өвгөн ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн хурдан морины уралдаан Хэнтий аймагт болж буй. Хэдхэн мөчийн өмнө их насны морьд барианы зурхайд орж ирлээ. 280 их насны морьд уралдсанаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул н.Гэрэлт-Одын бор түрүүлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Д.Батсуурийн хүрэн аман хүзүүдсэн байна. Айргийн гуравт Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, УИХ-ын гишүүн Я.Батсуурийн хонгор морь орсон бол, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны бор хурдалжээ. Харин айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул С.Амарбаясгалангийн  Ембүү хээр морь  хурдалсан байна.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж