
Ойролцоогоор 400 орчим албан тушаалтан тэнд байсны дотор Ажилчны намын дэд сайд, Спортын дэд сайд Пак Мёонг-чол, бусад тамирчид, спортын оюутнууд үзэгчийн суудалд сууж байсан байна. Хойд Солонгосын Төв ТВ-ийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч Ри Донг-кю тоглогч бүрийн алдааг хэлж ярьж байсан байна. Дасгалжуулагч Ким Жонг-хун багийнхныхаа хамт зогсож байсан бөгөөд тэнд байсан бусад тоглогчид, оюутнууд тэднийг ээлж дараалан шүүмжилжээ.
Уг уулзалтын гол уриа нь “Ким Жонг-ил-ийн хүү, үе залгамжлагч Ким Жонг-уны итгэлийг эвдсэн талаар” байсан гэж эх сурвалж өгүүлжээ. Хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Ким донгодуулсан. Аягүй бол намаас хөөгдсөн байж магадгүй. Түүнчлэн түүнийг Пхеньян хотод байдаг барилга дээр ажиллуулахаар томилсон гэсэн цуу гадуур явж байгаа талаар ярьсан байна. Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалжийн хэлж байгаагаар өмнө нь олон улсын тэмцээнд муу үр дүн үзүүлсэн тамирчид болон дасгалжуулагчидаа Хойд Солонгос шоронд хүртэл хийдэг байсан байна.
Хойд Солонгосчууд сүүлийн 44 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхийн Цомд оролцсон юм. Өнгөрсөн жилийн 11 сард Ким Жонг-ил хөлбөмбөгчдийн бэлтгэлийн талбай дээр өөрийн биеэр очин хүндлэл үзүүлж байв. Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар Хойд Солонгосын багийг Португальтай тоглох үед Ким Жонг-ил тоглогчдоо хамгаалалтаа орхиж довтолж тоглохыг шаардсан байна.
Т.Бадрах