Ерөнхий сайдад асуулга тавилаа | News.MN

Ерөнхий сайдад асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад асуулга тавилаа

Ерөнхий сайдад асуулга тавилаа
Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод санал асуулга тавьсан байна. Тэрээр санал асуулгадаа  2010 оны эхний 7 сарын байдлаар Орос-Монголын хамтарсан 3-р сургууль болон Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр дунд сургууль, БЗД-ийн 53-р дунд сургуулиудын сурагчид  үдийн цайнд  өгсөн хоол, хүнснээс хордсон тохиолдол гарсан. Мөн элэгний вируст гепатит өвчний тохиолдол бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр улмаар  энэ өвчнөөр өвчлөгсөдийн 80 орчим хувийг цэцэрлэгийн хүүхэд, сурагчид залуучууд эзэлж байгаа,хорт хавдраар өвчилж нас барагчидийн тоогоор Ази номхон далайн бүс нутагт манай улс дээгүүрт ордог, төрөл бүрийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин ихсэх хандлага гарсан, малаас хүнд халдварт өвчин дамжих тохиолдол гарч байгаа зэрэг асуудалд анхаарал хандуулах, нөхцөл байдалд хэрхэн хандаж, арга хэмжээ авч байгаа талаар Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдод хандаж төрийн бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуулга тавьжээ. Хуулинд зааснаар асуулгын хариуг ерөнхий сайд 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байдаг аж.

Б.Алт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж