Тимошенког прокурорт дууджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Тимошенког прокурорт дууджээ

Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод прокурорын газраас зарлага ирсэн байна. “Януковичийг АНУ-д айлчлахын өмнө Үндсэн хуулийн биш шийдвэрийг гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд авлига болон шүүгч нарыг айлган сүрдүүлсэн тэдэнд шахалт үзүүлэх зэрэг үйлдлүүдийг Януковичийн багаас хийж буйг  би хэлсний дараа  улаан өндөгний баярын хоногт Ерөнхий прокурорын газраас надад зарлага ирлээ” гэж Юлия Тимошенко "Украинские новости" агентлагт ярьсан байна.
Ерөнхий сайд асан “айлган сүрдүүлэлтийн эсрэг” зогсоход бэлэн байгааг мэдэгдлээ. “Янукович өөрийн дагалдагч нарынхаа хамт улс төрийн  өсөлтөөр намайг айлгах хэмжээнд хүрч базаасангүй гэж би Ноён Янукович ба түүний хяналтын Ерөнхий прокурорын газарт хэлмээр байна” гэж Тимошенко мэдэгджээ.  Түүний хэлснээр “тэр пацаануудаас” хэн ч айхаа больсон гэнэ.  Гэхдээ би прокуророт очно гэж тэр онцолжээ.  “Намайг тийшээ очно гэдэгт тэд эргэлзэхгүй байж болно. Тэр прокуроруудтай нь товч тодорхой ярина гэдэгт бас бүү эргэлз” гэж Тимошенко амлав. Өмнө нь Янукович бүс нутгийнхан Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нарыг худалдан авах гэсэн хэмээн хэлсэндээ баталгаа гаргахыг Тимошенкогоос шаардсан юм. Гуравдугаар сарын 29-нд сэтгүүлч нарт Тимошенко мэдэгдэхдээ Дээд Радын дэгийн хуулийн шинэчилсэн хуулийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Януокович бүс нутгийн нам болон шүүгч нарт нэг нэг сая доллар амлаж байна гэсэн ажээ. Шинэ хуулиар парламентын олонхийг намуудын жигүүрүүдээс гадна  депутат нараас бүрдүүлж болно гэж заажээ. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц нь энэ сард шийдвэрээ гаргах юи байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж