Голд машинаа угаавал жолооны эрхийг нь хасна

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Голд машинаа угаавал жолооны эрхийг нь хасна

Голд машинаа угаавал жолооны эрхийг нь хасна
Мэдээллийн  “Ногоон суваг” хөтөлбөрийн  санаачилгаар долдугаар сарын 15-наас эхлэн хоёр сарын хугацаанд  “Хатан туул ба цаг  хугацаа” нэртэй аяныг зохион явуулж байгаа аж.    Нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Туул голыг хамгаалах, Туул голыг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор тус аяныг зарласан юм. Аяныг дэмжиж нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар хамтран  ажиллаж байгаа бөгөөд Хотын дарга “Ногоон суваг”-ийн уриалгыг хүлээн авч, Туул голын усанд авто машин, хивс, ширдэг, хувцас, ахуйн хэрэглэлээ угаасан, түүнчлэн Туул голыг бохирдуулагч гэмтэнийг шийтгэх, мөнгөн торгууль оногдуулах шийдвэр, захирамжийг гаргахаар болжээ.

Түүнчлэн Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр  хүртэлх Туул голын эрэг  дагуух  40 орчим км газрыг хамгаалах зорилгоор нийслэлийн цагдаагийн газрын хамт олон морьт эргүүл гаргаж,  Туул голыг бохирдуулсан этгээдийг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаар болжээ. Мөн Замын цагдаагийн газрын хамт олон Туул голд машин угаасан жолоочийн жолоо барих эрхийг хоёр жилээр хасахаар болсон бол “Итгэл”  хөдөлгөөны 40 гишүүн  сайн дурын эргүүлд гарч, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа аж.

Б.Алт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж