Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагааны улмаас Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлж өгөх тухай албан бичгийг энэ сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Харин энэ талаархи албан бичигтэй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уншиж танилцсан гэж байгаа боловч одоогоор ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна. Энэ талаар УИХ-ын тамгын газраас асуухад одоохондоо тодорхой хариу алга гэлээ.
Б.Алт
Холбоотой мэдээ