Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга бүсийн наадмын хурдан азарганы уралдаанд нийт 90 гаруй хурдан ажнай тоосоо өргөснөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул Содномцогийн халтар азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлжээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Даян аварга А.Сүхбатын хүрэн /улсын наадамд гуравт хурдалсан “Хишиг” хэмээх хүрэн азарга байх магадлалтай/ хурдалж, Дархан-Уул аймгийн Энхтөрийн цавьдар, Завхан аймгийн Яруу сумын харъяат Даваадоржийн халтар хонгор, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Амарсанаагийн ухаа азарга тус тус хурдалжээ. Уралдааны үеэр хүүхэд мориноос унаж бэртсэн явдал гараагүй байна.
А.Тэлмэн
А.Тэлмэн