Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр Орхон аймагт эхэлсэн билээ. Өнөөдрийн уралдаан азаргаар эхэлсэн бөгөөд 109 хурдан буян гарааны зурхайгаас эргэж, Ховд аймгийн Мөст сумын уугуул, “Ану сервис” компанийн захирал Б.Буяннэмэхийн бор түрүүлж, Булган аймгийн Орхон сумын уугуул Б.Батбаярын хул аман хүзүүдэж, Төв аймгийн Лүн сумын уугуул Б.Баасанбазарын саарал гуравт, Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул П.Батсүхийн хээр дөрөвт, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Л.Мөнхбатын шар хээр айргийн тавд тус тус хурдаллаа. Хурдан азарганууд 22.5 км зайд уралдсан бөгөөд морьд эргэхэд нэг хүүхэд унасан ч азаар бэртэж гэмтээгүй байна.
“Ану сервис” компанийн захирал Б.Буяннэмэхийн шүдлэн мөн энэ өдрүүдэд болж бц Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой, баруун бүсийн хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ.
А.Тэлмэн