Канад Ираны эсрэг хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Канад Ираны эсрэг хориг арга хэмжээ авна

Канадын Засгийн газар Исламын бүгд найрамдах Ираны эсрэг өөрийн хориг арга хэмжээг авахаар болж байна. Канадын Гадаад хэргийн сайд Лоуренс Кэннон энэ тухай хэвлэлийн бага хурал хийлгэн зарласан талаар CTV мэдээлэв. Оттава өөрийн компаниудад Ираны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг хориглохоос гадна цөмийн технологид хэрэглэж болох ямар ч технологийг экспортлоход нь хорио тавьжээ. Канадын эрх баригчид Ираны санхүүгийн бүтцэд өөрийн зах зээлийг бүрэн хаалаа.Канадын компаниуд Иранаас зээл авах буюу зээл өгөх эрхээ хязгаарлуулсан байна. Канад Ираны эсрэг энэ хориг арга хэмжээг авснаар тэднийг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад шахахаас гадна “цөмийн амбицтай” бусад орнуудад сануулга өгч байгаа ажээ. Европын холбоо ч өөрийн хориг арга хэмжээг Ираны эсрэг авч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж