
Jane`s Intelligence Review гэсэн судалгааны хэвлэлд нийтлэгдсэн зарим баримтууд нь Мьянма цөмийн зэвсэг бүтээх, түүнийг хүргэх алсын тусгалын пуужин хийхээр нууцаар ажиллаж байгаагийн баримт болж байна. Мьянмагийн шинэ нийслэл Нейпьидогийн ойролцоо уг ажиллагааг явуулж байгаа гэнэ. The Daily Telegrph сонинд тэмдэглэснээр Хойд Солонгос, Иран, Пакистан,Сири улсуудыг голчлон нэрлэдэг цөмийн клубт Мьянма орж ирэх нь гэсэн аюул өнөөг хүртэл байсан юм. Цэргийн инженер Сай Тейн Вин пуужингийн хоёр байгууламж, түүний тоонд “цөмийн суман” гэдэгт ажиллаж байсан ба Мандалайгаас хойш орших төвд цөмийн хөтөлбөрийн ажил өрнөж байгаа гэж хэлж байна. Түүний авчирсан зурагт ураны нунтгийг хий болгоод дараа нь зэвсгийнх болтол баяжуулах цөмийн тогоо байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээч асан Роберт Келли дүгнэхдээ Мьянма цөмийн түлш гаргаж авах эсвэл цөмийн зэвсэгтэй болох талаар ажиллаж байна гэлээ. Мьянмагийн эрх баригчид “хуурамч урвагчид, дүрвэгсдийн” мэдээлэлд шинжээчид итгэлээ гэж дургүйцлээ илэрхийлсэн байна