Амарбаясгалант хийдийн бүсийн уралдаанд МУ-ын найман Тод манлайн хоёр нь буюу Ц.Хэнмэдэх, Д.Даваахүү нар, мөн 41 Манлай уяачийн ес нь хурдан хүлгэдийнхээ шандсыг сорьж байна. 14 аймгийн 50-иад сумын хүлгэд тоосоо өргөж буй уг наадмын хурдан соёолонгийн уралдаанд нийт 90 гаруй ажнай шандсаа шалгасан бөгөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Сүхбаатарын хар халтар түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын Балдан-Очирын хүрэн халзан аман хүзүүдэж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Мөнхчулууны хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Даян аварга А.Сүхбатын бор халзан, Дархан-Уул аймгийн харъяат Соёлсайханы бор үрээ тус тус айрагджээ. Уралдааны замд ямар нэг таагүй явдал гараагүй гэнэ. Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
А.Тэлмэн