Ярослав Качиньский мэдүүлэг өглөө

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Ярослав Качиньский мэдүүлэг өглөө

Ярослав Качиньский. Фото ©AFP

Онгоцны ослоор амь үрэгдсэн ахтайгаа хийсэн сүүлчийн ярианыхаа талаар Ярослав Качиньский долдугаар сарын 27-нд мөрдөн байцаагч нарт мэдүүлэг өгчээ. Онгоц унахаас өмнөхөн Лех Качиньскийтай утсаар ярьсан тухайгаа Ярослав Польшийн цэргийн прокурорын байцаалт дээр ярьсан байна. Прокурорын төлөөлөгчийн хэлснээр тэдний ярианд нислэг болон онгоцны буух газрын талаар дурсагдаагүй гэнэ. Ярианы сэдэв нь эхийнх нь биеийн байдлын тухай байв. Лех Качиньский онгоц осолдохоос хагас цагийн өмнө Ярославт утасдсан байжээ. Ярослав Качиньскийг прокурор мөрдөн байцаалтад долдугаар сарын 9-нд дуудсан байлаа. Польшийн хэвлэлд мэдээлснээр түүнээс гурван цагийн турш байцаалт авсан ба энэ талаар тодорхой мэдээлэл гараагүй аж. Катынийн дурсгалын арга хэмжээнд оролцохоор Польшийн төлөөлөгчдийг авч явсан ерөнхийлөгчийн онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Смоленскийн орчим осолдсон юм. Онгоцонд явсан 96 хүн тэдний тоонд ерөнхийлөгч Лех Качиньский эхнэрийн хамт, мөн нөлөө бүхий улстөрчид ба цэрэг, нийгэм, шашны төлөөлөгчид  бүгд амь үрэгдсэн билээ. Ослын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалт үргэлжилж байна. Урьдчилсан дүгнэлтээр Ту-154 онгоц цаг уурын таагүй нөхцөлд онгоцоо буулгах гэсэн нисгэгч нарын алдааны улмаас осолдсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж