
Зургийн тайлбар: Дмитрий Медведев газрын тосонд тулгуурласан эдийн засгаа “орчин үежүүлэхийг” хүсэж байна.
Энэ жил эдийн засаг нь дөрвөн хувиар өсөх байх гэж Оросын засгийн газар тооцоолж байсан юм. Үүнээс үзвэл энэ жил ОХУ-ын аж үйлдвэрийн бүтээмж болон ДНБ зэрэг өсөх бололтой. “Эдийн засаг өсөж байгаа ч хөрөнгө оруулалтын чиг хандлагатай болж чадаагүй байна. Хэрэглэгчийн эрэлт нэмэгдсэнийг эс тооцвол эдийн засаг эмзэг хэвээр байна” гэж тэр нэмж хэлсэн байна.
Орос улс дэлхийн эдийн засгийн хямралд хүчтэй өртсөн орнуудын нэг ба 2009 онд эдийн засаг нь 7.9 хувиар “агшсан” бөгөөд энэ оны эхний улиралд эдийн засаг нь 2.9 хувиар өссөн юм. Эдийн засгийн талаар албан ёсны тоо баримтыг тус улсын статистикийн алба “Росстат” наймдугаар сард гаргах болно.
Т.Бадрах