
Пакистаны нийслэл Исламабад хотын ойролцоо 150 зорчигч бүхий агаарын тээврийн онгоц осолдлоо гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Турк улсаас Пакистаны Карачи хотыг дамжин Исламабадад ирэх байсан энэ онгоц нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарч өнөө өглөө сүйрсэн болохыг цагдаагийн албаныхан нотолсон байна. Исламабад хотод бороотой байсан бөгөөд манан будан татсанаас болж энэ сүйрэл болсон байж магалдгүй гэж Синьхуа агентлагт утсаар мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн байна. Онгоц сүйрэхээсээ өмнө маш нам өндөрт нисэж байсан гэж нүдээр харсан гэрчүүд хэлж байгаа гэнэ. Мөн зарим мэдээллийн хэрэгслээр онгоцонд 146 зорчигч нисэх багийн 6 хүн явж байсан гэж мэдээлжээ.
М.Наст