Өнөөдөр дөрвөн бүсийн наадам давхцаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дөрвөн бүсийн наадам давхцаж байна

Засгийн газрын зөвшөөрлөөр зохион байгуулдаг хурдан морьдын бүсийн уралдаанууд өнөөдөр Монгол орны дөрвөн  зүгт болж буй. Орхон аймагт төвийн бүс, Говь-Алтай аймагт баруун бүс, Хөвсгөл аймагт Хангайн бүс, Хэнтий аймагт зүүн бүсийн уралдаанууд тус тус болж буй. Түүнээс гадна Амарбаясгалант хийдийн Эрдэнийн их суварга “Жаран хашур”-ын цогцолборын равнай, Амарбаясгалант хийдэд хурал дахин сэргэсний 20 жилийн ойд зориулсан даншиг наадам болж байна. Жилийн жилд Монголын нөлөө бүхий бизнесмен, улс төрчид цуглан, эд баялаг, аз жаргалаа хурайлан дууддаг энэхүү тахилга наадмын хүрээ жил ирэх тутам тэлсээр энэ жил бүсийн наадмын статустай болсон юм байна. “Амарбаясгалант хийд” бүсийн хурдан морьдын уралдааны азарга, соёолон барианы зурхайд ороод байгаа бөгөөд бид удахгүй цувааг нийтлэх болно.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж