
Хэд хоногийн өмнө хулгайлагдсан америк цэргүүдийн нэгийн цогцсыг Афганы зүүн нутгаас олжээ гэж The Guardian сонин НАТО-гийн төлөөлөгчийн мэдэгдлээс үндэслэн бичсэн байна. Тэр цэрэг гучин настай Жастин Макнели байсан байна. Сураггүй болсон хоёр дахь цэргийг нь хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өмнө нь “Талибан” цэргүүдийг хулгайлсан хариуцлагыг авч барьцааны хүнээ найдвартай газар нуусан гэж мэдэгдсэн байлаа. Цэргүүд хуягт машинаар Логар мужид явж байхад нь талибууд дайрч тэднийг барьцаалсан байв. НАТО-гийн эвслийн хүчний төлөөлөгч нар Кабулд байрладаг ангийн цэрэг яагаад Логар мужийн нутагт орж ирсэнд нь тайлбар өгч чадахгүй байна. Мөн цэргүүд зөвшөөрөлтэй явж байсан уу гэдэг нь бас тодорхойгүй. Талибууд өмнө нь цэргүүдээс нэгийг устгаж нөгөөг нь олзолсон гэж мэдэгдсэн байв. Алга болсон хоёр цэргийн зурагтай хэдэн зуун хуудсыг Логарт тарааж тэдний байгаа газрын мэдээллийг 20 мянган ам.доллараар авна гэсэн зарыг нийтэлсэн байв.