Э.Халиунболд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд түрүүлэв

Монголын мото спорт үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан Монголын мото спортын анхны мастер Ц.Миеэгомбын нэрэмжит мотоциклийн бартаат замын уралдааныг зохион байгууллаа. Хоёр ангиллаар зохион байгуулагдсан тус тэмцээнд манай тамирчдаас гадна хойд хөршийн Ангарск хотоос дөрвөн тамирчин хүрэлцэн ирж, оролцсон юм.
Тэмцээний 85 сс ангилалд найман тамирчин хурд, хүч сорьсноос залуу тамирчин Э.Баяржаргал түрүүлж, Х.Мөнхболор, ОХУ-ын тамирчин А.Шидин нар удаалсан бол 125 сс ангилалд 12 тамирчин гараанаас гарч уралдан, ОУХМ Э.Халиунболд тасархай түрүүлжээ. Харин түүний араас И.Голушка, А.Рузникав нар бариалсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж