Шатарчдын түрүүч Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Шатарчдын түрүүч Монголд ирлээ

FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал тэмцээн энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Дэлхийд алдартай шилдэг 12 эмэгтэй шатарчны оролцох Гран-при тэмцээн “Их тэнгэр” цогцолборт болох бөгөөд тэмцээний техникийн зөвлөгөөн маргааш болох юм байна.
Монгол Улсыг төлөөлөн их мастер Б.Мөнгөнтуул шилдгүүдийн тулаанд оролцох бөгөөд түүнээс гадна Сью Юйхуа /БНХАУ/, Майя Чибурданизе /Гүрж/, Конеру Хампи /Энэтхэг/, Чжу Чень /Катар/, Татьяна Косинцева /ОХУ/, Хоу Ифань /БНХАУ/, Жао Сьюэ /БНХАУ/, Шень Ян /БНХАУ/, Мэри Себаг /Франц/, Бетул Илдиз /Турк/, Марта Фьерро /Эквадор/ нарын шилдгийн шилдэг шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Их мастеруудын халз тулаанд оролцох тамирчдын түрүүч болох дэлхийн долоо удаагийн аварга, Гүржийн шатарчин Майя Чибурданизе тэргүүтэй шатарчид манай эх оронд хүрэлцэн ирээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж