Чөлөөтийн тамирчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн тамирчидтай уулзав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдсэн билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Даваасүрэн мөнгөн медаль зүүсэн бол Э.Нарангэрэл /44 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Пүрэвхүү /67 кг/ нар хүрэл медалийн эзэд болсон юм.
БТСГ-ын дарга Ч.Наранбаатарын тамирчидтай хийсэн уулзалтад Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нар мөн байлцжээ. Ч.Наранбаатар дарга энэ үеэр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медалийн тавцанд гарсан тамирчдад баяр хүргээд, цаашдынх нь спортын замналд өндөр амжилт хүссэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж