Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав

Азийн сангийн төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Азийн сангийн Монгол Улс дахь суурийн төлөөлөгч хадагтай Мелани Линдберг болон тус сангийн Засаглалийн хөтөлбөрийн менежер хадагтай Энхжин нартай уулзлаа. Уулзалтаар Азийн сангийн Монгол Улс дахь суурийн төлөөлөгч хадагтай Мелани Линдберг болон тус сангийн Засаглалийн хөтөлбөрийн менежер хадагтай Энхжин нар тус сангаас хийж буй эдийн засаг, худалдааны эрх зүйн маргаантай хэргүүдийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжийн талаарх судалгааны үр дүнгийн талаар танилцуулж, Шүүхийн шинэтгэл, авлига, хүнд сурталтын эсрэг идвэхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтаар Хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг төлөөлөгчдөд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн зөвлөмжөөр дэмжигдсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн талаар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авлига, хүнд сурталтай хийх тэмцэлийг эрчимжүүлэх зорилгоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан тухай болон цаазаар авах ялыг бүрэн халах зорилгоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан дуусаж, холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг хийж буй тухай болон Монголын БАР-н холбоо байгуулах тухай асуудлаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа улам идвэхжүүлэхээр харилцан тохиролцов.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж