Суперсоник тийрэлтэт онгоц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Суперсоник тийрэлтэт онгоц бүтээжээ

Невадагийн “Aerion” корпораци 80 сая ам.долларын үнэтэй Aerion Supersonic Business Jet хэмээн нэрлэсэн супер хурдан нисэх онгоцоо танилцуулсан байна. Тус компанийн мэдээлж буйгаар уг тийрэлтэт онгоц цагт 1840 км/цаг хүртэл хурдлах гэнэ. Ингэснээр SBJ онгоцоор Парисаас Нью-Йорк хүртэлх зайг ердөө дөрвөн цаг, 14 минутад туулах ажээ. Одоогийн загвараараа байвал уг онгоц нэг удаад 12 зорчигч тээвэрлэх багтаамжтай юм. Одоогоор туршилтын шатандаа хэрэгжиж буй Supersonic Business Jet 2014 он гэхэд бэлэн болох бөгөөд хэдийнэ дөрвөн тэрбум ам.долларын захиалга аваад байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж