Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 28

Долдугаар сарын 28-ны баяр

Перу улсын тусгаар тогтнолын баяр
Хамгийн чухал гэх уг баярыг 28,29-нд тэмдэглэдэг. Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) 1821 онд Испанийн эзэнт улсаас тусгаарлагдсанаар эхэлжээ.
Энэ өдөр генерал Josй de San Martнn  тусгаар тогтнолын тунхагыг уншсан ба маргааш нь Перугийн арми ба цагдаагийн өдрийг бий болгожээ.
Үүрээр их буугаар буудаж, төрийн далбаа мандуулснаар уг баяр эхэлнэ. Дараа нь Ерөнхийлөгч ард түмэндээ, конгресст хандан үг хэлж дан сайн мэдээг сонсгосны дараа цэргийн парад явагдана.
Ингээд баяр хот сууринаар тархан амралтын өдөр учраас бүгд тэмдэглэн хөөрдөг.

Үйл явдал
1586 ОН: Англид төмс авчрав. Нэгэн хувилбараар 1586 онд анх удаа Европт төмс авчирчээ. Түүнийг Томас Хэрриот  гэдэг хүн Колумбаас авчирсан байна. Англичууд анх удаагаа төмсийг амтлан Европын хоол хүнсэнд оруулсан гэж өөрсдийгөө хэлдэг. Эхлээд англичууд түүний цэцгийг ургуулах зорилгоор ашиглаж үндсийг нь иддэгийг мэддэггүй байсан гэнэ. Европт гарч байсан өлсгөлөн л төмсийг хүнсэнд оруулж иржээ.
Францын байгаль судлаач Антуан Пармантье төмсөнд дургүй байсан хүмүүсийг зальдахаар шийдээд эхлээд түүнийг төрийн мэдлийн газар тариад өдөр нь цэргээр мануулж, шөнө нь тэднийг унтахаар явуулдаг байсан нь Францад энэ ногоо дэлгэрэх боломжийг өгчээ. Хожим Перматьед зориулсан хөшөө босгоод “Өлсгөлөн олныг хоолтой болгож өгсний чинь төлөө хэзээ нэгэн цагт Франц таньд талархах болно” гэж хэлсэн XVI Людовик хааны үгийг хөшөөнд сийлсэн байв.
1858 ОН:  Хурууны хээг анх удаа ашиглав.Хурууны хээ нь өнөөдөр хамгийн ихээр дэлгэрсэн биометрын технологи юм. International Biometric Group-ийн мэдээгээр хурууны хээгээр таних технологи нь дэлхийн биометрын системын 52 хувь нь болж байна. Археологчид хурууны хээтэй чулууг малтлагаар олж байв. Гэвч тэр нь хувь хүнийг тогтооход ашиглагдаж байсан гэх үндэсгүй. Мөн хурууны хээгээр янз бүрийн төрийн баримтуудад тамгалдаг байсан тохиолдол эртний Вавилон ба Хятадад байсан гэдэг.
Вильям Гершель гэдэг албан хаагч анх удаагаа хурууны хээг мөрдөн байцаалтад ашиглахаар шийдсэн гэдэг. Тэрээр Энэтхэгт алба хааж байхдаа энэтхэгчүүд европчуудад бүгд л адилхан царайтай байснаас цалингийн дансанд нь тэдний хурууны хээг Гершель ашигладаг байсан гэнэ. Ингээд тэрээр Европт ирснийхээ дараа анх удаа нэгэн шоронд хурууны хээг авч гэмт хэрэгтнүүдийг архивлажээ.
Гершелээс хамааралгүйгээр хурууны хээг 1870 оноос хойш судалсан Генри Фолдс хувь хүнийг тогтооход ашиглах санааг гаргаж байлаа. Түүний энэ талаар бичсэн өгүүлэл 1880 оны Nature сэтгүүлд гарсан байжээ. Фолдс хурууны хээ авах гарын авлага гаргаж анх удаагаа шилэн лонхонд гарсан хээг эзнийхтэй нь тулган тогтоох туршилтыг хийжээ.
1914 ОН: Хүн төрлөхтний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй зэвсэгт сөргөлдөөний нэг дэлхийн нэгдүгээр дайн (1914 -1918) эхлэв.Сараевад Австрийн эрц герцог Франц Фердинандыг «Млада Босна»,- гэх нууц байгууллагын гишүүн сербийн оюутан Гаврила Принцип хөнөөсөн нь дайны шууд шалтгаан болсон байв.
Энэ хэрэг дайн үүсгэх аюул биш. Гэсэн ч Австри, Германы эрх баригчид түүнийг дайн эхлүүлэхэд ашигласан байна. Сербтай байлдвал Австрийг Герман дэмжинэ гэсэн байлаа.
Долдугаар сарын 28-нд  Австр-Унгар, тулган шаардалтын хариу өгөөгүй гээд Сербид дайн зарлав. Орос Сербийг эзлэхийг зөвшөөрөхгүй гээд 31-ний өдөр бүх нийтийн дайчилгааг эхэлсэн байна. Герман тэр өдөр Орост татлагаа зогсоохгүй бол дайн зарлана гэлээ.…
Энэ дайны явцад Орос, Герман, Австр-Унгар, Осман гэсэн дөрвөн эзэнт улс мөхөж оролцогч талууд 10 сая хүнээ алдаж, 22 сая хүн шархадсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж