Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг санууллаа

Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг санууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймагт ажиллахдаа Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Төмөрбулаг сумын удирдлагуудтай уулзав.

Засгийн газраас “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тогтоолд заасны дагуу аймаг, орон нутгийнхан хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн засвар үйлчилгээнийхээ ажлыг 7 дугаар сарын 20 гэхэд дуусгасан байх ёстой. Хөвсгөл аймагт, ялангуяа Галт суманд өвс тэжээл хангалттай ургасан ч хураах техник хэрэгсэл хангалттай бус учир хагас механикжсан салаатай болохыг хүссэн юм. Үүнийг Ерөнхий сайд хүлээн авч  ажлын төлөө гэсэн аливаа санал, санаачлагыг дэмжинэ гэлээ. Мөн Төмөрбулаг сумын соёлын төвийг засварлах хөрөнгийн асуудлыг ирэх оны төсөвт тусгахад анхаарна гэв.

Хөвсгөл аймаг 1500 тонн өвс, 750 тонн тэжээл, сум бүр 200 тонн өвс, 120 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд аймаг, сумын удирдлагад хариуцлага тооцно гэдгээ ч Ерөнхий сайд анхааруулав.
Хөвсгөл аймаг  өнгөрсөн жил хамгийн олон мал тоолуулж өвлийг хохирол багатай даван туулсан ч 800 гаруй өрх огт малгүй болсон байна. Зудын хор хохирлыг арилгахаар Засгийн газар огт малгүй болсон өрхийн 50 хувийг энэ онд малжуулна. Үүнд эхний ээлжинд 3 тэрбум төгрөг гаргах бөгөөд Хөвсгөл аймагт 296 сая төгрөг ноогдож байна. Өнгөрсөн өвлийн байгалийн гамшиг, зуднаас сургамж авсан малчид, сумын удирдлагууд энэ жил дундын фонд байгуулж эхэллээ хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж