Үндэсний хувьсгалын 100 жилд бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Үндэсний хувьсгалын 100 жилд бэлтгэнэ

Үндэсний хувьсгалын 100 жилд бэлтгэнэ
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойд бэлтгэх ажлын хэсэг Монгол Улсын шадар сайдаар ахлуулан байгуулагдсан билээ. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Төлөвлөгөө ёсоор бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дурсгалын цогцолбор байгуулагдаж, түүхэн сэдэвт баримтат  уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн монголч эрдэмтдийн их хурлыг  ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж,  энэ сэдэвтэй холбоотойгоор нэлээдгүй ном товхимол гаргах зорилттой байгаагаа зохион байруулах комиссынхон ажлын хэсэгт танилцуулсан. Мөн энэ үеэр баярын хурал, концерт болж, бөхийн барилдаан ч болох ажээ. Түүнчлэн  Богд эзэн хааны  хаш, мөнгөн, алтан тамгануудын хуулбарыг үйлдэн музейд залж байнгын үзмэр болгох төлөвлөгөө ч байгаа юм байна. Ажлын хэсгийнхэн хийх ажлыг ерөнхийд нь дэмжин, гарах зардлыг холбогдох яаманд танилцуулахаар  боллоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж