Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, баатарлаг эх оронч Хотгойдын Засаг ноён Чингүнжавын хөшөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сүндэрлэн бослоо. Хөшөөг уран барималч А.Очирболдын эх загвараар хүрлээр цутгасан бөгөөд Шадар ван Чингүнжав хуяг дуулгаа өмсч, сум саадаг, сэлмээ агсан, дүүлэн харайж байгаа морио унаж, нэг гартаа Манжийн хаанд өгөх тулган шаардах бичгээ барьсан байгаагаар бүтээжээ. Хөшөөний сууринд “Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” гэсэн алдартай үгийг нь сийлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажиллаж байгаа юм.
Чингүнжавын хөшөөг нээх ёслол 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж Ерөнхий сайд оролцов. Ирргэд, бизнесийн төлөөллийн санаачлагыг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Мөрөн хотын төв гудамж болон талбайг Чингүнжавын нэрэмжит болгон, хөшөө цогцолбор бүтээн байгуулсанд Ерөнхий сайд С.Батболд үндэсний хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Хотгойдын Чингүнжавын энэ хөшөө Монгол түмний харийн түрэмгийлэгчдийн эсрэг, тусгаар тогтнолынхоо төлөө хийж байсан эрэлхэг, баатарлаг тэмцлийн бэлгэдэл болон эх орон, газар шороо, тусгаар тогтнолын төлөө мөнхийн харуулд зогсох болно гэж тэрээр хэллээ.
1691 онд Ар, өвөр монголчууд Манжийн эрхшээлд орж Ойрад хэмээгдэх Зүүнгарын хаант улс тусгаар хэвээр үлдсэн юм. 1750-иад оны эхээр Манж Чин Улс Зүүнгарын хаант улсыг эрхшээлдээ оруулахаар төлөвлөж байгааг мэдсэн Хотгойдын Чингүнжав тусгаар улс байгуулахаар Өвөрмонголын ван Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай хамт тэцмцлээ эхлүүлсэн байна.
Тэрээр ойрадын газар нутаг, ард иргэдээ харийн ноёрхлоос хамгаалах, улмаар монгол үндэстнийг нэгтгэх, Монголын угсаа залгамжилсан бүх ноёдын чуулган хуруулж, мөхсөн төрөө сэргээх алсын бодлоготой байжээ. Гэвч түүний сэдсэн их үйл хэрэг, тэмцэл нь хувиа бодсон зарим ноёны урвалтаас болж бүтэлгүйтэн манжийн цэрэгт баригдан хатуу хэрцгий эрүү шүүлтэд орж, амь насаа алдсан юм.
Хотгойдын Чингүнжавын тэмцлийг хойно үе нь үргэлжлүүлж, 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж 1921 оны Ардын хувьсгалаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарласан түүхтэй тухай Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ