Үнийг тогтвортой байлгахаа хэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Үнийг тогтвортой байлгахаа хэллээ

Үнийг тогтвортой байлгахаа хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнсний захаар орж худалдагч, худалдан авагч нартай уулзав.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, зарим талаар буурсан, нийлүүлэлт ч сайн байгаа тухай худалдагч нар ярилаа. Эх орондоо үйлдвэрлэсэн гурил, эх орныхоо хөрс шороонд ургуулсан хүнсний ногоогоор иргэдээ хангах нь эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа ч  аль алиных нь эрх ашигт нийцнэ гэдгийг Ерөнхий сайд сануулж байлаа.
Мах, гурил, элсэн чихэр, хүнсний ногоо гэсэн хүнсний гол нэрийн барааны үнийн хөөрөгдөл гаргахгүй байхын тулд олон шат дамжлага, ченжийн гараар дамжуулалгүй зах, бирж ажиллуулахаар төлөвлөж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Махны үнийн хөөрөгдөл их байсан хаврын цагт нийслэл хотын захуудаар явж байдалтай танилцсан. Цаашид төр татварын бодлогоор хувийн хэвшлээ дэмжиж хүнсний гол нэрийн барааны үнийг зохицуулна. Ирэх жилээс үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа гэж Ерөнхий сайд хэлэв.
Үнийн хөөрөгдлөөс сэргийлэхийн тулд хэрэглэгч-нийлүүлэгчийг шууд холбох механизм бий болгох, хангалттай хэмжээний махны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иргэдээ хүнсний гол нэрийн барааны үнийн дарамтад өртүүлэхгүйн тулд Засгийн газар бүх талын арга хэмжээ авч байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж