-Улсын Их Хурлын чуулган завсарласан байна энэ хугацаанд та ямар ажил амжуулж байгаа бол?
-Одоогоор нийтийн эзэмшлийн орон сууц болон сууц өмчлөгчдын холбооны тухай хууль, мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Уг хууль нь иргэд санхүүгийн боломжит хэрээрээ нэгдээд үнэт цаасны зах зээлд оролцох агуулга бүхий хуулийн төсөл юм.
-Хаврын чуулганаар сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж амжсангүй. Гэхдээ эрх баригч хоёр нам нааштай тохиролцоонд хүрсэн гэсэн?
-Гол асуудал болох сонгуулийн хууль олон жил яригдаж байна. одоогоор УИХ-ын гишүүд бодит өөрчлөлт хийгээд пропорциональ тогтолцоог сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ талд Ардчилсан намаас шийдвэр гаргасан, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос холимог хувилбар буюу 26/50 мөн 38/38 байж болох юм гэсэн хувилбартай байгаа.
-Ямар асуудал дээр санал зөрөлдөж байгаа юм бэ?
-Төрийн эрх барьж байгаа хоёр намын зөрөлдөөд байгаа зүйл бол 76 дотроо 50-гаа оруулах уу, гэдэг асуудал байгаа юм. Ер нь холимог тогтолцооны хамгийн сайн хувилбар нь Герман улс болон Япон улсад байдаг юм. Түүнээсээ шалтгаалаад энэ хоёр орны ард түмэн бол их хөлөдмөрч, бараа бүтээгдэхүүний тухайд, эрүүл мэнд зэрэг салбарууд нь сайн хөгжсөн улс. Тэгэхээр Монгол Улсынхаа хөгжлийг энэ түвшинд аваачихын тулд холимог тогтолцоог хоёрын хооронд сааралтуулалгүй жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нь ашигтай. Сонгуултай холбоотой дараагийн нэг асуудал бол орон нутгийн сонгуулийн асуудал юм. Үүнд хот хөдөөд хорооны дарга болон иргэдийн нийтийн сонгуульд ард иргэдээс сонгогдсон төлөөлөгчийг албан тушаалд нь томилдоггүй, дээрээс засаг дарга нь албан тушаалаар далайлган дарамт шинжтэй асуудал тавьж нэгэнт иргэдээс сонгогдоод гараад ирсэн хүнийг булхайцах маягаар шүүхдээд байдаг талтай. Тэгэхээр энэ асуудлыг өөрчлөх шаардлага байна, нэгэнт иргэдээс шударгаар санад аваад сонгогдоод гараад ирж байгаа бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Сонгууль гэхээр сурталчилгаа гээд л санхүүгийн асуудал санаанд ордог. Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдалд хэрхэн хандах бол?
-Үнэндээ улс төр, бизнес хоёр бол нэг нэгэндээ холбоотой байна, гэхдээ ил тод байх учиртай. Гэвч юу нь ил тод байх ёстой вэ гэхээр хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал нь ил тод байх ёстой. Энэ талд манай улстөрчид шал түүхийгээрээ байгаа. Сонгуулийн хуульд улстөрийн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай, сонгууль, улстөртэй холбоотой санхүү мөнгөний ил тод байдлын тухай хууль мөн л түүхийгээрээ байгаа учир энэ асуудлаар ярих зүйл байгаа. Мөн Герман улсын төрийн бус байгууллага, Америкийн байгууллага гээд бидэнд нэлээн дэмжлэг туслулцаа ирүүлсэн нэлээд өөрчлөлт хиймээр байгаа. Гэхдээ нэгэнт намрын чуулган хүртэл хойшлуулсан болохоор нэлээд тухтай нухацтай авч үзмээр байгаа, ер нь тэгээд “гэдэс дотрын” асуудал байна. Хэрэв сонгуулийн хууль, тогтолцоог боловсронгуй болгохгүй бол сонгуулийн дараа асуудал үүсдэг. Тийм учраас өвөг дээдэс минь бидэнд ямар газар нутаг, эх орон агуаа түүх үлдээлээ бид үр хойчдоо тийм л хэвээр нь үлдээх хэрэгтэй.
Б.Алтансүх
Холбоотой мэдээ