Хотгойдын даншиг хүндэтгэлийн хурлаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Хотгойдын даншиг хүндэтгэлийн хурлаа хийлээ

Хотгойдын даншиг хүндэтгэлийн хурлаа хийлээ
Хотгойдын шадар ван, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ой, Хотгойдын даншигт зориулсан хүндэтгэлийн хурал болж байна. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд, УИХ-ын гишүүн С. Баяр, Ө. Энхтүвшин нар оролцож Хөвсгөл аймгийн нэр бүхий хүмүүсийг одон медалиар шагналаа. Чингүнжавын мэндэлсэний 300 жилийг тохиолдуулан түүний нэрэмжит, дуу, шүлэг, гар болон гэрэл зургийн уралдааныг Хөвсгөл аймаг зарлаж шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гарч байна. Мөн Чингүнжавын намтар судлалтай холбоотой олон улсын бага хурлыг Улаанбаатар, Мөрөн хотуудад хоёр үе шаттай зохион байгуулжээ. Хөвсгөл аймаг дээд шагналаа Чингүнжавын нэрэмжит болгосон байна. Хүндэтгэлийн хурлын үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Баярыг Хөвсгөл аймгийн хүндэт иргэн болголоо. Хотгойдын даншиг хоёр хоног үргэлжилнэ.


Б. Болорсүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж