
Дашрамд дурьдахад, Киргизийн Талас хотод дөрөвдүгээр сарын 6-нд үймээн гарч эхэлжээ. Сөрөг хүчнийхэн мужийн төвийн захиргааны дэргэд цугларч өөрсдийн хүнийг хотын захирагчаар сонгох альтернатив сонгууль явуулсан юм. Тэднийг нулимас асгаруулах хий хэрэглэн тараасан байна. Гэхдээ орой тийш сөрөг хүчнийхэн уг байрнаас хүчнийхэнийг хөөн байрыг эзэлсэн байв. Талас дахь үймээн сөрөг хүчнийхэний төлөвлөөд байгаа тус орны янз бүрийн газар хуралдай зарласнаас нэг хоногийн өмнө болжээ. Сөрөг хүчин эрх баригчдад шаардлагууд тавьж эс биелүүлбээс тус оронд жинхэнэ ардын засаг тогтооно гэж амласан байв. Тэдний шаардлага дотор Ерөнхийлөгчийн хүү толгойлдог Хөрөнгө оруулалт ба инновацийн агентлагийг татан буулгах мөн Ерөнхийлөгчийн ах дүү нарыг албан тушаалуудаас нь халахыг зэрэг оржээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын 6-ний орой гэхэд Ард түмний нэгдсэн хөдөлгөөний бүх лидерүүдийг барин саатуулсан байна.