Овоо хийгээд атаархлыг холбов….

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Овоо хийгээд атаархлыг холбов….

Зам зуур буудаллан, тахин шүтдэг овоо гэдэг өнөө үед бидний хогоо тарьдаг үүр болжээ. Таяг тулж байсан нэг нь таягаа тавьж, архи уусан нэг нь лонхоо орхиж, чихэр идсэн нь цаасаа хаядаг хогийн сав. Чухамдаа тахин шүтэх бус атаархан хорлох санаа энэ ажгуу. Бид эртнээс л овоог шүтэж тахин дээдэлж ирсэн. Тэгтэл өнөөдөр хэн дуртай нь хэдэн чулуу овоолоод энэ миний овоо гэж эзэмшинэ. Зарим нь таарсан овоо болгон дээр нэг шил юм задлах гэж яарна. Уушийн газар уу гэлтэй. Уг чанартаа Онголон шүтэж, лус савдагаа оршоосон ариун хүндэтгэлт газраа овоо босгож, лусын бумба залан анхилам арц, хүжс, сүү сааль, идээ, шүүс алин зохистойг өргөн аргадаж тайдаг асан бол, алс аяны хүний чиг баримжаа авахад нэн хэрэгтэй замын овоо, нутгийн дээс, хил хязгаарт босгож, нутаг орны зах, зааг газрыг тодруулсан хилийн овоо гэх мэт аливаа хэргийн тухайд ч овоо босгож, хэрэглэж, сэлбэж ирсэн байна. Энэ ёс, зан үйл одоо үгүй болсон бөгөөд овоо бус хогын цэг болсон нь нүд халтирам.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж