Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

“Феррари” яасан бэ?

“Ийм асуудал байсаар л ирсэн. Тэгэхээр үүнийг нэг их сүртэй зүйл болгож ярих хэрэггүй биз. Мэдээж хүмүүс манай багийн хоёр нисгэгч хоорондоо тэргүүн байрын төлөө өрсөлдөхийг харахыг хүсч байсан. Гэвч ингэсэн нь баг болоод манай хөгжөөн дэмжигчдэд хавьгүй дээр байсан” гэсэн  үгийг “Феррари”-гийн босс хэлж байна.
Германы Хокенхаймд болсон уралдааны үеэр Бразил нисгэгч Фелипе Массаг Фернандо Алонсод багийн өгсөн даалгаврын дагуу зам тавьж өгсөн гэсэн үндэслэлээр тус багийг 100 мянган ам.доллараар торгосон. Түүгээр ч зогсохгүй цаашид уралдаанд оролцох эрхийг нь хасах талаар ч яригдаж магадгүй байна.
“Миний бодлоор багийн даалгавар гэдэг бол Формула нэг болоод мото спортын аль ч төрөлд байж боломжгүй зүйл” гэж “Феррари”-гийн гол өрсөлдөгчдийн нэг “МакЛарен” багийн Женсон Баттон өгүүлжээ.
Харин Алонсогийн хувьд “Бид эрсдлээс зайлсхийсэн” гэж байгаа юм. Мэдээж эхний эргэлтээс л “Ферарри”, тэр дундаа Масса тэргүүлэл авч эхэлснээс хойш Алонсо дайралт хийж байсныг харсан. Гэхдээ Германы зам нарийхан, хүнд эргэлтүүдтэй учир ингэх тун хэцүү байсан.

“Фелипе аль нь багт хэрэгтэй вэ гэдгийг бодсон гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл биднийг Веттель нэхэж байсан учраас эрсдэл гаргахаас болгоомжилсон. Тэгээд би түүнийг гүйцэж түрүүлсэн” гэж Алонсо тайлбар өгчээ.
Гэвч яг тэр хэсэгхэн мөч хүртэл Масса тэргүүн байраа эрсдэл бүхий алхмуудыг хийж хамгаалсаар байсан бөгөөд нэгэнт өөрийн хүсэлтээр тэргүүн байраа өгөх байсан бол анхнаасаа л тийм зүйлийг хийхгүй байх байсан биз.
Тэгээд ч Унгарт болсон том ослын дараачаар анхны түрүүгээ авах нь тодорхой болчихсон тэр нөхцөлд.
Мэдээж Алонсо түрүүлэх нь “Феррари”-д ашигтай болохоос биш хувь хүний хувьд Массад таатай зүйл биш. Уралдаан бүрт сайжирч байгаа тус багийн хоёр нисгэгчээс аварга авах магадлалтай нь Алонсо. Хэрэв Алонсо аваргын төлөө зүтгэвэл, үнэхээр авах болвол ганц нэг онооны зөрүүтэй л ялах магадлал өндөр. Тэгэхээр тэр онооны зөрүүг хол болгох, эсвэл өрсөлдөөнд илүү ойр ороход “Феррари”-д Масса биш Алонсогийн ялалт хэрэгтэй байсан.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж