
Хятадын хөлбөмбөгийн супер лигийн “Чиндао” болон “Шанхай Шинхуа” багуудын тулааны үеэр хөгжөөн дэмжигч талбайн шүүгч болон захын шүүгчид нударганы амт үзүүлжээ. “Чиндао” багийн фэн тэрбээр дэмждэг багийнх нь хоёр ч тоглогчийг талбайгаас хөөхөд уурлан каратегийн цохилтыг талбай дээр байсан шүүгчдэд үзүүлсэн байна. Хэрэг явдал 67 дахь минутанд эхэлсэн бөгөөд 2:0 харьцаатай “Чиндао” баг хожигдож явахад тус багийн Словень довтлогч Александр Родич хоёр дахь шар хуудсаар торгуулан талбайг чөлөөлсөн байна. Үүнээс гурван минутын дараа тус багийн Хорват хагас хамгаалагч Степан Юкич бүдүүлэг алдаа гаргасныхаа төлөө улаан хуудсаар торгуулж, талбайг чөлөөлснөөр есөн хүнтэй “Чиндао” баг хожигдох нь тодорхой болсон юм. Харин үүнтэй эвлэрээгүй нэгэн хөгжөөн дэмжигч хамгаалалтыг нэвтлэн талбай дээр гарч, хажуугийн болон талбайн ерөнхий шүүгчийг өшиглөжээ. Тухайн үед хөгжөөн дэмжигч “Чиндао” клубын албаны хувцас өмссөн байсан ч клубын ерөнхий менежэр Юү Тао үүнийг няцаажээ. Тэрбээр “ Тэр хүн манай албаны хүн биш гэдгийг баттай хэлэх байна. Зүгээр л эмоцитой фэн байсан байх” гэж Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Халдлагад өртсөн шүүгчид дараа нь хяналтаа алдан олон алдаа гаргасан байна. Харин цэнгэлдэхийн гадаа 100 гаруй согтуу “Чиндао”-гийн фэнүүд шүүгч Ван Жигийн гэгдсэн машиныг шатаан эвдэлжээ.
Score Studio