Дэлхийн алдарт "Swatch" брэндийн нэрийн дор зохиогддог элсний волейболын тэмцээнд рок попын одод, загварын моделиуд оролцох гэж байна. "Swatch " брэндийн Монгол дахь албан ёсны тєлєєлєгч Наран Групп дөрвөн жилийн өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Элсний волейболын тэмцээн "Монгол шилтгээн" амралтын газрын дэргэдэх наран шарлагын талбайд долдугаар сарын 30-ны өдөр зохиогдох юм байна.
Дашрамд сонирхуулахад өнгөрөгч жил зохиогдсон элсний волейболийн тэмцээнд A-Capella болон TICK моделийн агентлагийн баг тэргүүлсэн бөгөөд Люмино, 3 охин, Guys, Flash хамтлаг, Хувьсал продакш, Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн баг амжилттай оролцсон аж. Олон улсын волейболын холбооноос зохион байгуулдаг элсний волейболын ДАШТ-ийг жил бүр Swatch групп ивээн тэтгэдэг юм байна.

Д.Цээнэ