“Ардчиллын єргєє” –г босгох ажил үргэлжилж байна. Ардчилсан намынхан 20 жилийн турш тvрээслэж байсан шилэн байраа өнгөрсөн онд 200 гаруй сая тєгрєг төлөн давуу эрхээр худалдаж авснаар шинээр өндөрлөн босох барилгын нэгэн хэсэг болгох боломжтой болсон.Тус газрыг эзэмших гэрчилгээгээ авсан тул наймдугаар сарын эхээр шилэн байрыг буулгахаар төлөвлөжээ.Шилэн байрны ард байрлах цахилгааны байгууламж, мөн хоёр театрын байрны суурийг хөндөхгүй байх зэрэг зарим бэрхшээл үүсэж байгаа бөгөөд барилгын суурийн шийдлийг Монголд гүйцэтгэх боломжгvй тул гадаадын зєвлєх компаниар хийлгэхээр захиалга өгсөн гэнэ.
Б.Энхмандах
Холбоотой мэдээ