Ерөнхий сайд Мөрөн хотод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Мөрөн хотод ажиллаж байна

Ерөнхий сайд Мөрөн хотод ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна.  Тэрээр Хотгойдын шадар ван
Чингүнжавын 300 жилийн ой, баяр наадмын арга хэмжээнд оролцож байна. Ойд
зориулж Мөрөн хотод үзэсгэлэн гарчээ. Уг үзэсгэлэнд Хотгойдын шадар ван
Чингүнжавын “Эсрэг дайсныг даран сөнөөх Гэсэр Богд хааны алтан амт
буцах дайсныг хөөн сөнөөх” гэсэн бичиг бүхий мөнгөн тоногтой буу, хар
туг сүлд, Зүүн гарын Амарсанаагийн цэцэн хавсарга нэртэй буу, манж
цэргийн хувцас, дуулга, хуяг, нум сум саадаг, Энх-Амгалан хааны
Тэнгэрийг тэтгэсний Түгээмэл элбэгтийн, Бадаргуулт төрийн үеийн болон
луут, таягт зоос зэрэг биет үзмэрүүд, Хотогойдын бэйл Чингүнжавтай
холбогдох монгол, манж , орос  хэл дээр үйлдсэн эх баримтууд, зарлиг
бичгүүд зэрэг архивын баримтыг дэлгэн тавьжээ.
Ерөнхий сайдын хөдөө орон нутагт хийх айчлал цааш Завхан, Баян-Өлгий,
Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт үргэлжлэх бөгөөд
өвөлжилтийн бэлтгэл, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, тогтоол
шийдвэр дунд,  доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад гол анхаарлаа
хандуулах зорилготой гэнэ.

Б.Энхмандах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж