Бостоны холбогч шинэ улиралд нэг л багаас эмээж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Бостоны холбогч шинэ улиралд нэг л багаас эмээж байна

Энэ жилийн топ чөлөөт агентууд Леброн Жэймс, Крис Бош нар драфтынхаа нэг ангийн хамгаалагч Двэйн Уэйдийн хамт “Майами Хит” багт нэгдсэнээр ирэх улиралд түрүүлэх хамгийн боломжтой багаар нэрлэгдэх болсон билээ. Тэднийг хэрхэн нэг багт тоглох болсныг “Бостон Селтикс” багийн холбон тоглогч Ражон Рондо бусдын л адил ажиглаж байсан биз. Шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд гараад байгаа Ражон Рондо шинэхэн багийн тухайд болон шинэ улиралд санаа зовоож байгаа өрсөлдөгч багийнхаа тухай сэтгүүлчидтэй ярилцажээ. Тэрбээр ирэх улиралд “ЛА Лейкерс” баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болно гэж үзэж байгаа юм байна. Харин Нарлаг Майамигийн сагсан бөмбөгийн багийн хувьд тэд юу г ч хийж эхлээгүй байгаа, би тэднээс бус өнгөрсөн улирлын аварга “Лос Анжелес Лейкерс”-ээс илүүтэй эмээж байна гэжээ. Аваргууд л бол аваргууд л байдаг, тэд нэг цул болж чадсан, тоглогчдын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж, тэд ирэх улиралд хамгаалтаа илүү чанга болгох байх, бидний хувьд ч ялгаагүй, харин тэдний хувьд (Майами Хит) хэдий авьяаслаг тоглогчид цуглуулж чадсан ч эхлээд нэг баг болох хэрэгтэй гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж