“Ford Motor”-ын сэргэлт хурдсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

“Ford Motor”-ын сэргэлт хурдсаж байна

Жилийн өмнөөс алдагдалтай ажиллаж байсан байдлаа орвонгоор нь эргүүлж ашигтай ажиллаж эхэлсэн “Ford Motor” компанийн борлуулалт улам бүр сайжирсаар байна. Хоёрдугаар улиралд автомашин үйлдвэрлэгч тус компани 2.7 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь тус компанийн хувьд сүүлийн зургаан жилд байгаагүй хамгийн амжилттай үзүүлэлт бөгөөд ашигтай ажилласан дөрөв дэхь улирал нь болж байна.

Тус компани 2009 онд дампуурлын байдалд ороогүй АНУ-ын цорын ганц автомашин үйлдвэрлэгч хэдий ч АНУ-ын эдийн засаг тийм ч сайн биш байгаатай холбоотойгоор эдийн засгийн хувьд эмзэг хэвээр байна. Жилийн өмнө тус компани 638 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Түүнээс хойш алгуур зах зээлийг улам бүр дахин эзэлж авч байгаа бөгөөд зах зээлийг эзлэх байдлаараа жилийн өмнө “General Motors”, “Toyota Motor”-ын дараа гуравдугаарт орж байсан бол одоо “Toyota”-гийн урд ороод байна. Баасан гаригийн арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш таван хувиар өссөн бөгөөд сүүлийн нэг жилийн дотор хувьцааных нь ханш 73 хувиар нэмэгдээд байна гэж “CNN” агентлаг дамжууллаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж