Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаод эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд, “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өмнөд нутагт үерийн гамшиг нүүрлэж олон хүний амь нас эрсдэж, олон мянган хүн гэр оронгүй болж, эд материалын ихээхэн хохирол учирсанд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон Танаар уламжлан найрсаг хятадын ард түмэнд монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.