Love Paradе наадмаар үрэгдэгсдийн тоо өсөв

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Love Paradе наадмаар үрэгдэгсдийн тоо өсөв

Германы Дуйсбург хотод энэ 24-ны өдөр болсон хөгжмийн наадам Love Paradе дээр болсон шахцалдааны улмаас амь үрэгдэгсдийн тоо 19 болон өслөө. Өөр 340 хүн янз бүрийн гэмтэл бэртэл авсан байжээ.

Хямралын тусгай комисс ням гаригийн орой дуусах уг наадмын арга хэмжээг таслахгүйгээр шийдсэн байна.

Хэтэрхий олон хүн концертын талбайд нэвтрэхээр шахцалдсан учир энэ хэрэг гарсан байна. Наадмын талбайг цагдаагийнхан бүслээд наадмын талбарт хүмүүсийг оруулахгүй гэж зарласны дараа талбайд очих хонгилд шахцалдаан эхэлсэн байна.
Love Parade наадам Германд1989 оноос хойш хийгдэж иржээ. Уг наадмыг жилдээ нэг сая орчим хүн сонирхдог ба энэ удаа Дуйсбургт 1,4 сая хүн очжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж