Шуурганы улмаас 300 мянган хүн цахилгаан хэрэглэх аргагүй болов

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Шуурганы улмаас 300 мянган хүн цахилгаан хэрэглэх аргагүй болов


АНУ-ын Колумбийн тойргийн 239 мянга орчим хүн далайн шуурганы улмаас гэрэлгүй болсон тухай АР агентлаг мэдээлэв. Тус тойрогт хүчтэй шуурга цахилгаан дамжуулах шугамыг таслан трансформаторуудыг гэмтээсэн байна. Шуурганд дайрагдсан нутаг дэвсгэрт орон байр гэмтсэн тохиолдлууд бүртгэгджээ.


Мөн энэ үеэр Айова мужийн Дели нуурын далан сэтэрсний улмаас 200 байгууламж сүйрч, 1100 нь эвдрэл авсан байна. Үерийн улмаас олон суурины хүмүүсийг өмнө нь нүүлгэсэн байлаа. Далан сэтрэхийн урд өдөр тус мужид 25 мм-ын тунадас унажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж