Франц иргэнийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Франц иргэнийг цаазалжээ

Исламын Магрибийн Аль-Каида байгууллагын дайчид барьцаанд байсан Францын иргэнийг цаазалжээ.

Уг террорист бүлгийн тэргүүн Абу Мусаб Абдул Вадуд (Abu Musab Abdul Wadud) долдугаар сарын 25-нд хийсэн мэдэгдлээс үндэслэн АFP энэ тухай мэдээлэв.

“Аль-Жазира” телевизээр дамжуулсан радио бичлэгт Сахарын цөлд тусгай ажиллагаа явуулах үеэр амь үрэгдсэн дайчдынхаа өшөөг авч 78 настай Мишеля Жермано (Michel Germaneau)  гэдэг франц иргэнийг цаазалсан гэжээ.

Жерманог долдугаар сарын 24-нд цаазалсан гэдгийг тэр хэлсэн байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози энэ асуудлаар яаралтай хуралдааны Батлан хамгаалахын сайд ба зөвлөхүүдтэйгээ хийжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Францын 20-30 цэргийн албан хаагчид энэ Мали дахь дайчдын лагерьт довтлон зургаан дайчинг нь устгасан байв. Уг лагерьт Жерманогийн байсан ул мөр илрээгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж