Баксаны станцыг дэлбэлэгчдийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Баксаны станцыг дэлбэлэгчдийг устгав

Кабардино-Балкарын Дотоод хэргийн яам тусгай ажиллагаа явуулан Баксаны усан цахилгаан станцыг дэлбэлсэн хэрэгт сэжиглэж байсан хоёр хүнийг устгасан байна. Мөн тэднийг өөр гэмт хэрэгт холбоотой байсан гэж сэжиглэж байжээ. Эхлээд лалын дайчдыг баривчлах гэсэн боловч тэд эсэргүүцэл үзүүлсэн учир устгасан байна. Хэргийн газраас хоёр автомат мөн гар бөмбөг олдсон гэнэ. Баксаны усан цахилгаан станцад энэ сарын 21-ны өдөр террористууд халдан түүний хоёр агрегатыг бусад төхөөрөмжийн хамт дэлбэлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж