Д.Ганхуяг өргөн барих хуулиа төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг өргөн барих хуулиа төлөвлөжээ

Д.Ганхуяг өргөн барих хуулиа төлөвлөжээ
Өнөөдөр төрийн ордонд Улсын Их Хурлын
гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганхуяг нараас өөр өрөө тасалгаандаа ажиллаж буй
гишүүн алга байна. Гишүүн Д.Ганхуяг чуулган завсарласнаас хойш Япон
улсад хамт суралцаж байсан найз нөхөд нь ирсэн учир зав багатай байсан
гэнэ. Одоогоор УИХ-ын намрын чуулганд өргөн барих хуулийн төсөл,
төлөвлөгөө гаргаж байгаа аж. Энэ төлөвлөгөөндөө нийтийн эзэмшлийн орон
сууцны контор, сууц өмчлөгчдийн холбооны тухай хууль, Хөрөнгө оруулалтын
сангийн тухай хууль зэрэг асуудлыг хамгийн түрүүн хэлэлцэх нь зүйтэй
хэмээн тодотгожээ . Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь иргэд
банкнаас жижиг зээл авах, мөн иргэд хөрөнгө нийлүүлэн хоршиж үнэт цаасны
зах зээлд ажиллахыг зохицуулах зорилт бүхий хууль юм. Д.Ганхуяг гишүүн
хэд хоногоос Архангай аймагт очиж амралтаа өнгөрүүлэх гэнэ. Харин УИХ-ын
гишүүн Ж.Сүхбаатар хөдөөгүүр явж наадам үзэхгүй байхаар шийджээ.

Б.Алт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж