Харилцаандаа шинэ алхам хий

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Харилцаандаа шинэ алхам хий

Хүнтэй дотно харьцаа тогтооход дүрэм журам хэнд хэрэгтэй юм бэ?
Өөрийнхөө дүрмээр тоглоход л болно. Эрэгтэй ч бай эмэгтэй ч  бай ялгаагүй хэвшмэл ойлголтоосоо салж, шинэ сэдэл гаргаж ирэхэд буруудахгүй.

Болзож буй  залуугаа түрүүлж  утсаар ярихыг хүлээх.
Яагаад заавал эрэгтэй нь түрүүлж санаачлах ёстой гэж?  Бүсгүй та хөгжилтэй хэдэн үгтэй мессеж илгээгээд, дараа нь утсаар цөөхөн хором ярьж болно шүү дээ.

Амралтын өдрүүдээр найз залуудаа уулзаж амжихгүй гэж хэлвэл тэр тантай байнга уулзахыг хүсдэг болно.
Найз залуугаасаа цаг заваа харамлах хэрэггүй. Түүнийг өөр бүсгүйтэй болзохыг хүсээгүй л бол.

Гурав хоногт заавал нэг удаа уулз.
Түүнтэй дахин уулзах өдрийг хүлээх хэрэггүй. Яг одоо уулзмаар байгаа бол шууд л түүн дээр оч.

Бүсгүй нь залуудаа гарын хоолоо хийж өг.
Бүсгүйчүүд хоол хийх дуртай. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ залуу та ч түүндээ зориулаад хоол хийж болно.  Эмэгтэйчүүдэд бүхнийг даатгах хэрэггүй.
 
Эрчүүд төлбөрийг  төлөх ёстой.

Эр эм хоёрын харьцаанд  аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй. Эдийн засгийн хямралын үед ч биш эмэгтэй хүн төлбөр хийх нь бахархмаар зүйл.

Нэгэндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хичээ.

Бүсгүйдээ, залуудаа таалагдахын гэж хэтэрхий их хичээх нь өөрийг тань алиалагч болгож харагдуулна. Харин өөрийнхөөрөө байж, энгүүн яриа дэлгэвэл жинхэнэ харилцаа үүснэ.

Анхны болзоондоо ганцаараа оч.

Анхны болзоо заавал эхнийх байх албагүй. Сайн найзуудтайгаа хамт гадагш гарахад стресс, дарамт арилдаг.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж