Улсын нууцтай холбоотой хэргийг хянаж дуусав

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Улсын нууцтай холбоотой хэргийг хянаж дуусав

Улсын нууцтай холбоотой хэргийг хянаж дуусав
УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан болон Гадаад харилцааны яамны ОХУ-ын хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ыг  хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нар  улсын нууц задруулсан гэх хэрэгт  холбогдсон.  Уг  хэргийг энэ сарын 8-ны өдрөөс нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуор Ё.Сагсай хянаж  эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хэргийг   хянаж дуусаад  маргааш холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх болжээ. Эл хэрэгт шалгагдаж буй Ц.Жаргалсайхан нь төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаарх баримт бичгийг Б.Болор, Г.Байгальмаа нараас цахим шуудангаар авсан. Улмаар БНХАУ-ын холбогдох албан тушаалтанд цахим шуудангаар илгээсэн гэх хэрэгт  шалгагдаж байгаа юм.

Н.Түвшин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж