Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Вьетнамын Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга- АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцсон билээ. Энэ үеэр сайд Г.Занданшатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзжээ. Тэд Монгол Улс, АНУ-ын болон харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Ирэх жил Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиоход Хиллари Клинтоныг Монгол Улсад айлчлахыг урихад, Хатагтай Хиллари Клинтон талархан урилгыг хүлээн авч “Танай сайхан оронд заавал айлчлах болно” гээд Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойд, мөн 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэж, нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахад тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Б.Бямбаа