Б.Номин есдүгээр байрт шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Б.Номин есдүгээр байрт шалгарав

Унгарын нийслэл Будапешт хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Номин зодоглож, есдүгээр байрт шалгарлаа. Тус жинд нийт 34 бөх зодоглосноос манай тамирчин эхний тойргийн барилдаанд хийлж, АНУ болон Тажикистаны бөхчүүдийг дараалан ялсан боловч ОХУ-ын тамирчин Расул Машезовт 9:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна. Хэрэв Б.Номин хойд хөршийн бөхийг ялсан бол хэсгийн аваргын төлөө барилдах боломжтой байлаа.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Гүржийн бөх Владимер Хинчегавшили аваргалж, алтан медаль хүртсэн бол Азербайжаны тамирчин Тогхрул Асгаров мөнгө, ОХУ-ын Расул Машезов, Египетийн Абдеохаким Мохамед Ибрахим Фараг нар хүрэл медалийн эзэд болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж